Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 148 иргэн ирлээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэнэ.
Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд хуваарийн дагуу "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай 80 хүн, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 52 хүн, эрүүл мэндийн шалтгаантай 13 хүн, жирэмсэн гурван иргэн байгаа юм. Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.