Бизнес эрхлэгчдэд зориулсан төслийг энэ сарын 16 хүртэл хүлээн авна

Бизнес эрхлэгчдэд зориулсан төслийг энэ сарын 16 хүртэл хүлээн авна

Орхон аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас энэ жил бизнес эрхлэгч болон иргэдэд зориулж зургаан хөтөлбөрийн хүрээнд төсөл авахаар болжээ. Төслийг энэ сарын 6-16-ныг дуустал харьяа багийнхаа хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд өгөх юм.

Тухайлбал, ахмад мэргэжилтнийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, 35 наснаас дээш насны иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, нийтийг хамарсан ажил, зохион байгуулалттай ажил, хүнсний ногоо тариалалтыг дэмжих зэрэг хөтөлбөрт иргэд, бизнес эрхлэгчдээс төсөл авах юмЭдгээрээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрт өөрчлөлт оржээ. Тодруулбал, энэ жилээс эхлэн 1-5 сая төгрөгийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу 50 хувийг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.