17 байршилд хэсэгчилсэн хал хорио тогтоолоо

17 байршилд хэсэгчилсэн хал хорио тогтоолоо

Эрүүл мэндийн яам коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Нийслэлд тусгаарлах байрнуудаас гадна, 17 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал ХУД-ийн 2-р хорооны 7-р байр, 8-р байр, ХУД-ийн 4-р хороо Гарден сити хотхоны 1301байр, ХУД-ийн Рапид харш хорооллын 7-р байр, ХУД-ийн 15-р хороо Романа резиденс хотхоны 33-р байр, ХУД-ийн 21-р хороо 481-р байр, БГД 5-р хороо 113-р байр, БЗД-ийн 25-р хороо Хийморь 13-74-Г байрны нэгдүгээр орц, БЗД-ийн 26-р хороо Кристал таун хотхоны 804-р 3-р орц, БЗД-ийн 2-р хороо Залуус 11-р нийтийн байр, БЗД-ийн 12-р 82-р байр, БЗД-ийн 8-р хороо Цагдаагийн академийн 50А байр, БЗД-ийн 8-р хороо 55Б байрны 2-р орц, ЧД-ийн 2-р хороо 21-р байр, СБД-ийн 1-р хорооны “Ambassador” байранд хөл хорио тогтоогоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.