ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ

ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ

Европын Холбоо /ЕХ/ гишүүн орнууддаа ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ. Энэ тухай Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Хоёр асуудлыг ялгаж салгах хэрэгтэй. Бид ЕХ-ны худалдаж авах вакцины багцыг тодорхойлсон. Гишүүн орнууд Европын Комисстой худалдан авах гэрээ байгуулсан үйлдвэрлэгчидтэй коронавирусний вакцин нийлүүлэх талаар зэрэгцэж яриа хэлэлцээ хийх ёсгүй, гэхдээ бусад ханган нийлүүлэгчдээс вакцин бие даан худалдаж авах бүрэн эрхтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Европын Комиссын төлөөлөгчийн онцлон тэмдэглэснээр, вакциныг бүртгэх үйл явцыг Европын эмийн агентлаг /EMA/ хэрэгжүүлдэг боловч онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрөх журам байдаг бөгөөд энэ нь Европын Комисс, "EMA"-гийн зөвлөмжгүйгээр улс орнуудад вакцин худалдаж авахыг зөвшөөрдөг байна. 

ОХУ-д гарган авсан “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлснээ EMA гуравдугаар сарын 4-нд мэдэгдсэн юм. Европын зохицуулагч байгууллага Оросын вакцины аюулгүй байдал, үр дүнг богино хугацаанд үнэлнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ 2021-03-06

Далай лам AstraZeneca/ Oxford-ийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэлээ. 2021-03-07

"Microsoft Exchange" кибер халдлагад өртсөнийг АНУ-ын үндэсний эрх ашигт учирч буй аюул занал гэв 2021-03-07

АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав 2021-03-07

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна 2021-03-07

ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ 2021-03-07

Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд бид COVID-ийн дараа тэдний эрх, сонголтыг бэхжүүлэх ёстой 2021-03-08

"Токио-2020" жендерийн тэгш, тэнцвэртэй хамгийн анхны олимп болно. 2021-03-09

Иордан голын Баруун эрэг Израилд эзлэгдсэн гэж үзэж байна. 2021-03-09

Харри, Меган нарын хүүд ханхүү цол олгоогүй шалтгааныг хэлжээ. 2021-03-09

АНУ: Вакцин хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно. 2021-03-09