Ирэх таван жилд ЭТТ компани 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана гэв

Ирэх таван жилд ЭТТ компани  32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана гэв

“Эрдэнэс-Тавантолгой” компаниас мэдээлэл хийлээ. /2021.03.10/ 

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллийн эхэнд өнөөдөр бол  түүхэн өдөр тохиож байна гэж хувьдаа дүгнэж байна гэсэн юм. Тэрбээр  "Эрдэнэс-Тавантолгой" компани 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны  "А6-20" гэсэн бизнес төлөвлөгөөг холбогдох яамд болон төрийн байгууллагууд, ТУЗ-аараа хэлэлцүүллээ. Удаан хугацаанд хэлэлцлээ. Дөрөв орчим сарын хугацаанд нэлээн сайн нягталсны эцэст "А6-20"  бизнес төлөвлөгөөгөө батлуулж чадсан. Өнөөдөр тогтоол нь баталгаажаад энэ өдрөөс хэрэгжээд явах юм.

Компани 2017-2020 оны хооронд хэрэгжих бизнес төлөвлөгөөг өнгөрсөн жилүүдэд  мөрдөж ажилласан. Энэ бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн  бөгөөд  тэдгээрээс 6 гол заалтыг амжилт гэж үзэж, цаашид амжилтаа ахиулахаар томоохон зорилтуудыг тавьснаа товчхоон танилцуулъя гэсэн юм. 

А6 гэдэг бол 2017-2020 оны хооронд хэрэгжүүлсэн бидний амжилт буюу дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөний урьдач нөхцөл байгаа юм. 20 гэдэг бол 20 том зорилт бий.

Ирэх 5 жилийн хугацаанд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүд, охин компаниудаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлж явна. Энэ жилүүд бол хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилүүд, үндэсний их бүтээн байгуулалт, барилгын ажлууд явагдана.

Үүнийг бид үсрэнгүй хөгжлийн үе шат гэж үзэж байгаа.

20/50 гээд манай компанийн урт хугацааны стратеги төлөвлөгөө  байгаа. Уг төлөвлөгөө өсөлт, хөгжлийн үе гэж томьёологдож байгаа.

5 жилийн хугацаанд 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана. Компанийн үнэлгээ өнөөдөр 13.4 их наяд байгаа. Энэ гэхдээ бизнесийн үнэлгээ биш. 15 тэрбум ширхэг хувьцааг Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд нэгж хувьцааны үнийг 933 төгрөг  гэдгээр тооцож гаргасан үнэлгээ. 5 жилийн дараа гэхэд 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болж хөгжих юм.

20 төсөл 5500 ажлын байр бий болгоно.

Нүүрсний нөөцийг Тавантолгойн ордын хувьд анх удаа нэгдсэн тооцооллоор 2018 оны 8 сарын 26-нд батлуулсан.

Компанийн үнэ цэнийг шийдвэрээр биш бизнесийн агуулгаар тогтоосон. Нэгж хувьцааны үнэ 933 төгрөг биш 1041 төгрөг гэж тогтоосон.

Алдагдалгүй, өргүй болгож ашигтай ажиллуулсан.

1072 хувьцааг анх удаа улстөрийн зорилгогүйгээр, бизнесийн агуулгаар нь амилуулж, иргэдэд, төрд ногдол ашиг олгосон.

Төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын төслүүдээ өөрийн орлого, хөрөнгөөрөө санхүүжүүлж, үйл ажиллагаануудыг нь эхлүүлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулахтай холбоотой “Тавантолгой түлш” компанийг санхүүжүүлж ажилладаг.

Ажилчдын цалин хөлс нэмэгдсэн, ажиллах орчин сайжирсан.

8 төрлийн төсөл хэрэгжүүлнэ. Хамтарч ажиллах, дэмжиж ажиллах 20 төсөл, хөтөлбөр байна.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн ДЦС гэсэн гурван төсөл бол компани болсон. 66 хувийг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХХК эзэмшдэг. Тавантолгойн ДЦС-ийн 30 хувийг эзэмшиж байгаа гэхчлэн мэдээлэл өгч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.