Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав.

Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэл хангаж, ирэх, явах зорчигчдыг вакцин хийлгэсэн эсэхэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг холбогдох албаныханд даалгалаа. 

Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.