Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг ил болгох тухай тогтоол баталсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 

Уг тогтоолын хүрээнд, Т.Чимгээг ухаангүй байх үед нь гар, хурууны хээг авч, нүцгэн зургийг нь авч буй бичлэгийг олон нийтэд ил болгосон юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэйг ХЗДХ-ийн сайд мэдээллийн эхэнд тодотгов. Тиймээс олон нийтийн дунд нэгэнт гэмт хэрэг үйлдсэн нь ил байхад хэргийг шийдэх ёстой гэдэг байр суурьтайгаар, Засгийн газрын тэргүүн гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодруулсныг дурдлаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг нэгэнт хуулиар шийдэгдсэн шүүхийн шийдвэртэй. Энэ шүүхийн шийдвэрийг ЭХХШ тухай хуулийн дөрвөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Тухайлбал, "шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон" бол гэдэг үндэслэл бий. Энэ үндэслэл тогтоогдвол прокурор эсэргүүцэл бичих боломжтой. Үүнд хүний эрх зөрчигдсөн, хилсээр хүмүүс 20 жилийн ял авсан байж болзошгүй үндэслэл, эрүүдэн шүүлт байгаа нь тогтоогдсон. 2014 оноос хойш Т.Чимгээг н.Амгаланбаатар нарын ял эдэлж буй хүмүүс дарамталж байсан. Өөр этгээд Т.Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байсан. Одоо ил болгож буй бичлэг дээр Т.Чимгээ согтууруулах ундаа маш бага тунгаар хэрэглээд ухаангүй болмогц гар, хурууны хээг авч, нүцгэлэн зургийг нь авсан хууль бус үйлдэл гарсан. Энэ бол ЭХХШ тухай хууль, гүйцэтгэх ажиллагааны тухай хууль ноцтой зөрчсөн үйлдэл" хэмээлээ. 

Засгийн газрын 2019 оны 115 дугаар тогтоолоор эрүүдэн шүүлттэй холбоотой зарим бичлэгийг олон нийтэд ил болгож байсныг ХЗДХ-ийн сайд дурдав. Үүнээс хойш Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй үндэслэлээр тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг Төв аймгийн шүүхэд харьяаллын дагуу шилжүүлсэн. Гэтэл 2019 оны наймдугаар сарын 12-19-нд болсон анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Эл хэрэг давах шатны болон Улсын дээд шүүхэд зургаан удаа очиж одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. 

Хамгийн сүүлд шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял оноосон ч нийтийн албан тушаал эрхлэх эрхийг нь хязгаарлах ял оногдуулаагүй аж. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Үүнд прокурор эсэргүүцэл бичиж Улсын дээд шүүхэд хоёрдугаар сарын 17-нд хүргүүлжээ. 

Засгийн газар шүүхэд шууд нөлөөлөх, шийдвэрийг нь хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй тул шүүхийн шийдвэр гартал хүлээхээс өөр аргагүйг тэмдэглэж, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд олны анхаарлыг энэ хэрэгт чиглүүлж буйг тодотголоо. 

Т.Чимгээ Засгийн газрын тэргүүнд хоёр утга бүхий өргөдөл хүргүүлжээ. Нэгдүгээрт, Тэрэлж зочид буудалд эрхэнд нь халдаж буй бичлэгийг хэсэгчилж, нүүрэн хэсгийг хааж олон нийтэд тараахыг хүссэн. Хоёрдугаарт, хоригдож байх үед нь авто ослоор амиа алдсан охиныхоо хэргийг дахин шалгуулахыг хүссэн байна. 

Засгийн газрын хуралдаанаар, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хуулийн байгууллагууд танилцуулга хийжээ. Уг анилцуулгад захиалагчид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэдэг тайлбар өгчээ. 

Уг бичлэгийн үеэр авч байгаа гэрэл зургийг Т.Чимгээгийн нөхөрт явуулж байсан аж. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний нөхөрт нь мөн үзүүлж байжээ. Т.Чимгээгийн хүсэлтээр бичлэгийг товч байдлаар хэсэгчлэн үзүүлж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэмдэглэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.07-НЫ 11 ЦАГ/ 2021-03-07

“Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /2021.03.07/ 2021-03-07

ШУУД: Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 2021-03-07

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.08-НЫ 11 ЦАГ/ 2021-03-08

Иргэн 600 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ 2021-03-10

Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. 2021-03-10

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.03.10/ 2021-03-10

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.03.11/ 2021-03-11

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.12-НЫ 11 ЦАГ/ 2021-03-12

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2021.03.12/ 2021-03-12

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.13-НЫ 11 ЦАГ/ 2021-03-13