Ц.Оюунгэрэл: Би нэрээ татаагүй

Ц.Оюунгэрэл: Би нэрээ татаагүй

АН-ын даргын сунгаа үргэлжилж байна. Гэсэн ч Ардчилсан нам хоёр тамгатай, хоёр байртай болсноос үүдэж нэр дэвшигчдэд нэлээд ойлгомжгүй байдал үүсч байгаа бололтой. Тухайлбал, нэр дэвшигч Ц.Оюунгэрэл дэнчингийн мөнгөө бүрдүүлсэн ч аль дансанд тушаах нь тодорхойгүй байгаа тул "Хас банк" руу албан бичиг явуулаад байгаа аж.

Мөн түүнийг нэрээ татсан гэх утгатай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Иймд өөртэй нь холбогдож тодрууллаа. Тэрбээр "Би нэрээ татах тухай албан ёсны хүсэлт хүргүүлээгүй. Намын даргад нэр дэвших сонирхол маань хэвээрээ байгаа. Гэхдээ сурталчилгаа эхлэхээр нөхцөл байдлыг харах шаардлагатай байна. Ингээд сурталчилгааны дараа албан ёсны мэдэгдэл хийнэ" гэсэн тайлбар өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.