МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн даргаар Б.Ариунааг сонголоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн даргаар Б.Ариунааг сонголоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн ээлжит хурлаар 2020 оны ажлын тайлан, энэ онд хийх ажлаа ярилцан, зөвлөлийн шинэ даргаар "Гоёл кашмир" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунааг сонгов.

МҮХАҮТ-ын дэргэд 23 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Ноос, ноолуурын зөвлөл нь 2019 онд хамтын шийдвэрээр байгуулагдан салбарын тулгамдсан асуудал, боломжит гарц, шийдлийг санал болгож ирсэн.

Зөвлөлүүд нь тухайн салбарынхаа бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өмгөөлөх, нөлөөлөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж, мэдээ, мэдээллээр хангадаг.

Түүнчлэн МҮХАҮТ-аас Монгол Улсын ноолуурын зах зээлийн 2020 оны төлөв байдлын судалгаа хийсний дүнд Засгийн газраас ноолуурын санхүүжилтийг олгохдоо босго үнэ тогтоож байсныг шийдүүлж чадсан хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.