Автозамын бүтээн байгуулалтад орон нутгаас ажиллах хүчээ авч байна.

Автозамын бүтээн байгуулалтад орон нутгаас ажиллах хүчээ авч байна.

Даланзадгад сумын ЗДТГ, "Өндөр Алтайн зам" ХХК, Политехник коллеж хамтран гурвалсан гэрээ байгуулан ажиллах хүч бэлтгэж байна.

"Өндөр Алтайн зам" ХХК нь Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх хатуу хучилттай зам барих төслийн ажлыг энэ сард эхлүүлж байгаа юм. Энэ сарын 10-нд ажлын байрны нээлттэй өдөрлөг зарлаж, 50 гаруй хүнтэй гэрээ байгуулан ажлын байраар хангахаар болсон байна. Уг нээлттэй өдөрлөг өнөөдөр мөн үргэлжлэх юм.

Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хэлэхдээ "Орон нутгийн төрийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь ажлын байр болон цалингийн хувьд баталгаатай болж байна. Тухайн зам барих төлсийн талбай дээр хоёр мянга орчим хүн ажиллана" гэлээ.

Политехник коллеж нь уг төсөл дээр оюутнуудаа дадлага хийлгэх, төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд зуучлах зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж байна... 2021-03-11

“Ковид-19” халдварын 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ... 2021-03-11

Хотын дарга аймаг, нийслэлийн Засаг дарга нарын нэгдсэн уулзалтад оролцож байна. 2021-03-11

Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 146 иргэн ирнэ.. 2021-03-11

Монголбанкны дотоод аудитын дүрмийг олон улсын стандартад нийцүүлнэ. 2021-03-11

Автозамын бүтээн байгуулалтад орон нутгаас ажиллах хүчээ авч байна. 2021-03-11

Боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ. 2021-03-11

Монгол Улсын гадаад өр 1.5 тэрбум ам.доллароор өсжээ. 2021-03-11

SMART UB аппликейшн татаж, амьдрах орчноо сайжруулах талаар саналаа өгөхийг зөвлөв. 2021-03-11

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав 2021-03-11

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021-03-12