Дарханы замыг 4 эгнээ болгох газрыг 100 хувь чөлөөлжээ

Дарханы замыг 4 эгнээ болгох газрыг 100 хувь чөлөөлжээ

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх даваа гарагаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны автозамын мэргэжилтнүүд, сайдын зөвлөхөөс бүрдсэн ажлын хэсгийн баг өчигдөр газар дээр нь очиж замын бүтээн байгуулалт хийх газруудыг чөлөөлсөн байдалтай танилцлаа. Одоогийн байдлаар замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдэн 4 урсгалтай автозам барих бүх боломж бүрджээ. Энэ талын бүрэн мэдээлэл болон зам засварын ажлын талаар удахгүй танилцуулна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг АХБ-ны 83 сая ам.долларын санхүүжилтээр засварласан бол уг замыг 4 эгнээ болгох ажлыг Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр хийх юм. Энэ ажлын тендэрийг ЕСБХБ-аас өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр зарлаж, энд БНХАУ-ын дөрөв, дотоодын нэг  компани шалгарчээ. Дарханы замыг 4 эгнээ болгож тавих эхний ээлжийн 5 компаниас гадаадын гүйцэтгэгч нар энэ оны эхээр  Монголд ирж, барилгын материалаа бэлдэх, кэмп байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газрыг нээх зэрэг бэлтгэл ажлыг ханган талбай дээр гараад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.