Орхон аймгийн 24678 иргэнийг эхний ээлжинд дархлаажуулна.

Орхон аймгийн 24678 иргэнийг эхний ээлжинд дархлаажуулна.

 Орхон аймаг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт хийх бэлтгэлээ бүрэн хангаад байна. Тодруулбал, вакцин хийх байнгын болон түр 32 цэгийн байршлыг тогтоож, нэг цэгт эмч, сувилагч, бүртгэлийн болон хяналтын ажилтан, ОБГ, Цагдаа зэрэг найман алба хаагч ажиллахаар урьдчилсан бэлтгэл байдлыг хангажээ.

32 цэгт нийт 280 алба хаагч ажиллана. Дархлаажуулалтын дараах хариу урвал, хүндрэлээс сэргийлж архаг хууч болон суурь өвчтэй иргэдэд эмчилгээ хийх, зөвлөмжийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн байна. Эхний ээлжинд 24.678 иргэн хамрагдах тооцоо гарсан аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.