Л.Энхсайхан: Нийт 209.278 хүнийг "Ковид-19"-ын эсрэг дархлаажуулаад байна.

Л.Энхсайхан: Нийт 209.278 хүнийг "Ковид-19"-ын эсрэг дархлаажуулаад байна.

Коронавирус халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.22/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр "2021 оны гуравдугаар сарын 21-ий өдөр Нийслэлд дархлаажуулалтын 10 цэгт 14 цагийн 110 ажилтан 3829 хүнийг дархлаажуулалтад хамруулж, Улаанбаатар хотод 205.844 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Өмнөговь аймгийн долоон суманд 1337 хүнийг дархлаажуулж, нийт дархлаажуулсан хүний тоо 3434 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийтдээ 209.278 хүнийг ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Өнөөдөр нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт 104 багийн 732 ажилтан ажиллаж, 11.280 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байна" гэв.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяр "УБ-т өнөөдөр 50-64 насны хүмүүсийг дархлаажуулалтад голлож хамруулна. Энэ насны 180 мянга орчим хүн байна. Эдгээр хүмүүсийг нэн тэргүүнд дархлаажуулах жагсаалтад оруулаад, дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

50-64 насныхан маань хаана, хэзээ, хэрхэн дархлаажуулах ажлын тодорхой шат шатны эрүүл мэндийн төвүүдээр дамжуулж зохион байгуулалтын ажлыг хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулж иргэдийг хаана, хэзээ, хэдэн цагт очиж вакциндаа хамрагдах тухай мэдээллийг өгч байгаа. Тийм учраас хороо, хэсгийн ахлагч нар, ӨЭМТ-ийнхөн маань үүнд илүү хариуцлагатай хандаж, иргэддээ мэдээллийг түргэн шуурхай, богино хугацаанд өгмөөр байна.

Нөгөө талаас 50-64 насныхан вакцинд хамрагдахдаа биеийнхээ нөхцөл байдлыг эмчдээ маш сайн хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна бүлээн зүйлийг маш сайн уугаарай гэсэн эмчийн зөвлөгөө байна" гэлээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУРХАЙ: Улаанбаатарт 206 тохиолдол бүртгэгджээ. 2021-03-22

Шүүхээс "Алтайн хүдэр"-ийн байгальд учруулсан хохирлыг 10.8 тэрбум төгрөг гэж үзжээ . 2021-03-22

PCR шинжилгээгээр  210 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-22

УИХ-ын дарга Г.Занданшатар Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2021-03-22

Тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг үүрэг болголоо 2021-03-22

Л.Энхсайхан: Нийт 209.278 хүнийг "Ковид-19"-ын эсрэг дархлаажуулаад байна. 2021-03-22

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна 2021-03-22

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна 2021-03-22

УИХ-ын дарга Г.Занданшатар сансрын нисэгч Ж.Гүррагчааг хүлээн авч уулзав 2021-03-22

Японы “JGC Holdings” компани Монголын анхны нарны цахилгаан станцыг байгуулна 2021-03-22

АН-ын бүлэг Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина 2021-03-22