Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд

Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г 2021-2024 онд хэрэгжүүлэхээр баталсан. Уг төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зориулалтаар үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, нийт 2.0 их наяд хүртэл төгрөгийг 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсан зарим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас үйлчилгээ авах эрсдэл үүсэж болзошгүй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд үйлчилгээ үзүүлэхдээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд хөрөнгийн гарал үүслийг сайтар шалгаж, сэжигтэй тохиолдолд хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлж ажиллахыг анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хороо ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллийг авч, зайны болон газар дээрх хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллана.

Хэрэв орлогын эх үүсвэрийг шалгахгүйгээр, зээлийг зориулалтын бусаар ашиглах боломжийг аливаа этгээдэд олговол холбогдох хууль тогтоомжид заасан эрхийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсхүл холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар сансрын нисэгч Ж.Гүррагчааг хүлээн авч уулзав 2021-03-22

Японы “JGC Holdings” компани Монголын анхны нарны цахилгаан станцыг байгуулна 2021-03-22

АН-ын бүлэг Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина 2021-03-22

С.Одонтуяа: Г.Батхүү агсны хэргийг учир битүүлгээр хаахыг хүлээн зөвшөөрөхгүй 2021-03-22

Австралийн зарим муж үерийн аюулд нэрвэгдээд байна 2021-03-22

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд 2021-03-22

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ 2021-03-22

З.Мэндсайхан: Хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүллээ 2021-03-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв 2021-03-22

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулна 2021-03-22

Сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав 2021-03-22