Г.Занданшатар: Монголын төр казах түмнийхээ үндэсний түүх, соёл, ёс заншилд нэн хүндэтгэлтэй хандаж ирсэн

Г.Занданшатар: Монголын төр казах түмнийхээ үндэсний түүх, соёл, ёс заншилд нэн хүндэтгэлтэй хандаж ирсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар казах түмний наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийг хүлээн авч уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ

Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен болон Монгол Улсын аварга барилгачин Х.Смойл, доктор А.Карибай, Т.Етекбай, А.Муратхан, зөвлөх эмч А.Мутай, өндөр настан А.Көкөнай, И.Хуаныш, Х.Марат, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Алгабек, залуу үеийн төлөөлөл Т.Ахтилек нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар зочдоороо уламжлуулан наурызын баярын мэндчилгээг нийт казах түмэнд өргөн дэвшүүлээд, “Бид нүүдэлч түмний удам, нэгэн гэр бүлийн ахан дүүс билээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Монголын казахууд улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн зуун жилийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснээр бид бахархдаг. Монголын төр казах түмнийхээ үндэсний түүх, соёл, ёс заншилд нэн хүндэтгэлтэй хандсаар ирсэн.  Энэ бодлого цаашид ч тууштай хадгалагдах болно” гэлээ.

Монгол Улсын аварга барилгачин Х.Смойл үндэсний баярыг нь тохиолдуулан хүндэтгэн хүлээж авч буйд УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Занданшатар даргын аав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Гомбожав Чандаганы сангийн аж ахуйг удирдаж, манай казах түмний төлөөлөлтэй хамтран ажиллаж байсан. Манай казахчууд Гомбожав даргыг маш хүндэлдэг, түүний хөдөлмөр, зүтгэлийг ямагт дээдлэн дурсдаг. Өдгөө хүү нь Монгол Улсын Их Хурлыг удирдаж, улс орноо, түүний дотор казах түмний уугуул нутаг Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх үйл хэргийн төлөө хичээн зүтгэж байгаад бид нэн баяртай байдаг” гэв.

УИХ-ын гишүүн Т.Аубакир “Монголын төр казах түмэнд ямагт ээлтэй хандаж ирсэн. Төр, засаг маань манай наурыз баярыг Цагаан сартай адил эрхэмлэж, бидэнд ямагт хүндэтгэл үзүүлдэг. Манай казахчууд дэлхийн казахуудын дотроос үндэсний хэл, соёл, зан заншлаа хамгийн цэвэр, сайнаар өвлөн хадгалж байгааг Дэлхийн казахуудын холбооноос албан ёсоор тэмдэглэсэн нь манай Монгол төрийн бодлого зөв, тууштай байсаар ирсний баталгаа юм” гэж онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ 2021-03-22

З.Мэндсайхан: Хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүллээ 2021-03-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв 2021-03-22

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулна 2021-03-22

Сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав 2021-03-22

Г.Занданшатар: Монголын төр казах түмнийхээ үндэсний түүх, соёл, ёс заншилд нэн хүндэтгэлтэй хандаж ирсэн 2021-03-22

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 2021-03-22

МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор Ж.Түмэн-Аюушийг шагнажээ 2021-03-22

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан ДОЛООН байршил 2021-03-22

Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал "Чингис хаан одон" гардууллаа 2021-03-22

Шадар сайд: Хөл хорио тогтоох шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлжээ 2021-03-22