Путин өнөөдөр коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Путин өнөөдөр коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-ны мягмар гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Вакцинжуулалт бол хүн бүрийн сайн дурын сонголт, хувийн шийдвэр юм. Ташрамд хэлэхэд, би маргааш вакцин тариулах бодолтой байна" гэж тэрбээр даваа гарагт коронавирусний вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хурлын үеэр хэлсэн байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, В.Путин зарим орны улстөрчидтэй адил олны өмнө вакцин тариулахгүй байна. Тэрбээр мөн вакцин хийлгэсэн өдрөө ажиллана, чөлөө авах бодолгүй байгааг Д.Песков нэмж хэлжээ.

В.Путин ямар вакцин сонгосон нь одоогоор тодорхой байгаа бөгөөд Д.Песковын хэлснээр дотоодын гурван вакцины нэгийг хийлгэх аж.

Одоогийн байдлаар ОХУ-д "Спутник V", "ЭпиВакКорона",  "КовиВак" гэсэн вакцинуудыг бүртгэсэн байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хонкогт сонгуулийн шинэчлэлийг дэмжсэн 2.4 сая гарын үсэг цугларчээ 2021-03-22

БНХАУ-д хийх айлчлалаа дуусгаад Сергей Лавров БНСУ-ыг зорино 2021-03-22

Австрали 18 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. 2021-03-22

Мьянмарт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 250-д хүрчээ. 2021-03-22

Япон улсын хилийн хязгаарлалт үргэлжилнэ 2021-03-22

Путин өнөөдөр коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 2021-03-23

БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа 2021-03-23

БНХАУ ЕХ-ны эсрэг хариу арга хэмжээ авчээ. 2021-03-23

АНУ-ын Боулдер хотын супермаркетэд үл таних этгээд гал нээсний улмаас зургаан хүн амиа алдсан 2021-03-23

“Twitter” нийгмийн сүлжээний анхны жиргээ 2,915,835 ам.доллароор зарагдав. 2021-03-23

Японы Чип үйлдвэрлэгч “Renesas”-ийн үйлдвэрт гал гарсан нь автомашины үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй 2021-03-23