Б.Бейсен: Мөнгө нь байгаа хэрнээ резидент эмч нарын цалинг яагаад өгөхгүй байна

Б.Бейсен: Мөнгө нь байгаа хэрнээ резидент эмч нарын цалинг яагаад өгөхгүй байна

Б.Бейсен: Мөнгө нь байгаа хэрнээ резидент эмч нарын цалинг яагаад өгөхгүй байна вэ

Орон нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудал хүнд хэвээр байна. Эмэгтэйчүүдийг алагчлах, хавчих үйлдэл их байдаг. Жишээ дурдахад манай аймагт хоёр эмэгтэй сумын Засаг дарга болоход нэгийг нь дөрвөн сарын дараа томилсон нэгийг нь одоо болтол томилоогүй байна.

Мөн ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл ордог. Гэтэл энэ талын боловсон хүчин муу. Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт мөн л хамрагдаж чаддаггүй. Төсөв нь батлагдсан байхад резидент эмч нарын цалинг яагаад өгөхгүй байна вэ. Тайлантай танилцахад хуулийн хэрэгжилт маш муу байна. Жендэрийн хороог есөн аймгаас бусдад нь байгуулаагүй юм уу . Хуулийн хэрэгжилт яагаад муу байгаа талаар судлах хэрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.