Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгнө үү

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгнө үү

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш 27 жилийн хугацаанд нийслэлийн нийгэм, эдийн засгийн харилцааг уг хуулиар зохицуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах хууль зүйн үндэслэл, шаардлагыг бий болгосон.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/ 1342 дугаар захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулах хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, санал авч байна.

Хуулийн төсөлтэй танилцаад саналаа uitumen.g@ulaanbaatar.mn цахим хаягаар, 329169, 329880 дугаар утсаар ирүүлнэ үү.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий прокурорын газраас 100 гаруй эрүүгийн хэргийг хянахаар болжээ 2021-03-23

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль өргөн барилаа 2021-03-23

Эдийн засаг сэргэж буй цаг үед ААН-үүдэд зөвлөж ажиллахыг Шадар сайд санууллаа. 2021-03-23

“Марс-V” төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 20 тэрбум төгрөгийн орлого олно 2021-03-23

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзлаа 2021-03-23

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгнө үү 2021-03-23

Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн 2021-03-23

Б.Дашлхүмбэ: Резидэнт эмч нар дөрвөн төрлийн үйл ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна. 2021-03-23

"Хүүхдийн төлөө фонд"-ын хөрөнгийг амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна 2021-03-23

Комүсүби Такаясү 9 даваатай ганцаараа тэргүүлж байна 2021-03-23

Говьсүмбэр аймгийн Баянтал сум орчимд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2021-03-24