Дархан-Уул аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархан-Уул аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархан-Уул аймгийн халдварын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдад Хятад улсын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Синовак /Vero Cell/ 1.000 хүн тун вакциныг эхний ээлжинд хийж байна. Дараагийн ээлжид Онцгой, Цагдаа зэрэг галын шугамд ажиллаж буй албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Өнөөдөр /2021.03.27/ орой нэмж 1.000 хүн тун вакцин хүлээн авахаар болсон мэдээг аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ үеэр хэллээ. Аймгийн хэмжээнд цаашид 70.000 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.