Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.

Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.

Энэ ажлын томоохон хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон нугална. Бид нийтийн мэдээллийн тухай хууль, тоон гарын үсгийн тухай хууль зэрэг цахимтай холбоотой олон хуулиудыг батлуулахаар ажиллаж байна. Ингэж эрх зүйн орчинг нь бүрдүүлснээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү хүртээмжтэй, илүү шуурхай болох юм. 

Харин эдгээр ажлыг гардан хэрэгжүүлж, иргэдэд хүрч үйлчлэх улсын бүртгэлийнхэн өнөөдөр стандартад нийцсэн архив, үйлчилгээний цогцолбор төвтэй боллоо. Уг цогцолбор төвийн 45 орчим хувь нь зориулалтын архивын байгууламж, 15 хувь нь үйлчилгээний хэсэг, үлдсэн хэсэг нь оффис гэдгээрээ бусад оффисын байгууламжуудаас илүү онцлогтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.