ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.4.1, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 19
  • Наран ургах шингэх: 06.31-19.22
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирах хэмээх сайн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.