Маргаашаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд

Маргаашаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу энэ сарын 3-18-нд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана.

Үүнд:

-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,

-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,

– Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйтгэлийг дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,

-Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/, дэлгүүр, худалдааны төвүүд 20.00 цагт хаах,

-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,

-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. 2021-04-02

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсов. 2021-04-02

10 саяас дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна. 2021-04-02

Монгол Улс зорилтот бүлгийнхээ 16 хувийг дархлаажуулаад байна. 2021-04-02

Ресторанууд үйлчилчлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж өгөх, хаягаар хүргэх байдлаар ажиллана. 2021-04-03

Маргаашаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд 2021-04-03

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 2021-04-03

ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр үхэр, бар, туулай жилтнээ эерэг сайн 2021-04-03

Ресторанууд үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг хаягаар хүргэх байдлаар ажиллана. 2021-04-03

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа. 2021-04-03

Гадаадын улс орнуудаас нийт 31967 иргэн эх орондоо иржээ. 2021-04-03