"COVID-19"-ийн эсрэг вакцинд 30-39 насныхан идэвхтэй хамрагдаж байна.

"COVID-19"-ийн эсрэг вакцинд 30-39 насныхан идэвхтэй хамрагдаж байна.

Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 376 373  хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Насны байдлаар ангилбал, вакцинд хамрагдагсдаас 30-39 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Харин  нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн ихээр хамрагдсан бол ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Баянзүрх дүүргийн тал хувьд нь ч хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, БЗД-т 101 568, СХД-ийн 44 187, ХУД-ийн 47 239, СБД-ийн 43 430, ЧД-ийн 39 900, БГД-ийн 55 007, Багахангай 766, Налайх 8618, Багануур 6024 иргэн тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.

Өнөөдрөөс нийслэлд өдөртөө 30 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.