Автобусанд гараа ариутгахыг сануулдаг боллоо
УОК-оос томилсон Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийн ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний ААН, байгууллагын ажилтай өнгөрсөн 7 хоногт танилцав.
Улаанбаатар хотод ажлын өдөрт 964, амралтын өдөр 641 автобус, 450 такси үйлчилгээнд гарч байна. Шуурхай бүлэг 5 багт хуваагдан нийтийн тээврийн үйлчилгээний 19, таксийн үйлчилгээний 6, 28 автобааз, нийт 30 гаруй ААН, байгууллагы үйл ажиллагаа, халдвар хамгааллын нөхцөл байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллав.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд нэгдсэн журмаар зорчигчдод өгөх санамж бичлэгийг бэлтгэж, автобус бүрд тавьж, зорчигч иргэдийг сууж, буухад гараа ариутгаж үйлчлүүлэх талаар тогтмол мэдээлэл өгдөг, автобусанд гараа ариутгахыг сануулдаг болголоо.
Мөн ААН-үүдэд түр тусгаарлах өрөөнд байх шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээний иж бүрдлийн жагсаалтыг гаргуулж, бүрдлийг хангуулах ажлыг байгууллага бүрд хийлгүүлэх ажлыг зохион байгуулав. Түүнчилэн нийслэлд хийж буй авто замын засвар арчлалтын ажилд орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.