БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 478-аар нэмэгдэж нийт 106,230-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 06-ны 00.00 цагийн байдлаар 478-аар нэмэгдэж нийт 106,230-д хүрэв. Шинээр илэрсэн 478 тохиолдлын 18 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 97,363 (+463) иргэн эдгэрсэн бол 1,752 (+4) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,921,290 (+52,470) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,735,905 (+53,334) иргэний хариу сөрөг гарч 79,155 (-1,342) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,115 (+11) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 35,970 хүн хамрагдаж нийт 999,870 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 316 хүн хамрагдаж нийт 27,691 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.