Ц.Ганзориг: Хүлцэл өчиж байна, тусгаарлах байрны төлбөр авахгүй

Ц.Ганзориг: Хүлцэл өчиж байна, тусгаарлах байрны төлбөр авахгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэж өчигдөр /2021.04.06/ мэдэгдсэн билээ. 

Тэрбээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хонуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн" гэж мэдээлсэн. 

Гэвч энэ шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Шуурхай штабын дарга дахин мэдэгдэл хийв.

Тэрбээр "Дээрх зохицуулалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжэ болон гамшиг нийтийг хамарсан халдварт өвчнгий дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэсэн заалттай зөрчилдсөн байна. Иймд та бүхнээс хүлцэл өчиж, өөрийн хүсэлтээр төлбөр төлж, тусгаарлагдахгүй. Тухайн иргэн тусгаарлах байранд тусгаарлагдах бол төр хариуцна" гэж өмнөх мэдээллээ залрууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.