Энэтхэг улстай соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Энэтхэг улстай соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзаж соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монголын Үндэсний номын сан болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй Төвөд, Монгол ном судруудыг цахим хэлбэрт шилжүүлэх, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн орчимд номын сан музей барих, мөн Богд Хааны Ордон музейг нөхөн сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарласантай холбоотой соёлын чиглэлээр оюутан, залуучуудыг тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.