Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хуулийн төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоол батлав.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хуулийн төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоол батлав.

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 79 саналын томьёолол, найруулгын 1 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн 7, 8, 9, 10, 11, 18, 19, 21, 27, 39, 57, 58, 64 дүгээр зүйлийг бүхэлд нь хасах, “Хоршооны гишүүн” гэсэн гуравдугаар бүлгийн гарчиг шинээр нэмэх, “Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүний үүргийг нэмэгдүүлэхгүй байх” агуулга бүхий 53 дугаар зүйл шинээр нэмэхийг гишүүд дэмжсэн. Түүнчлэн “Хуулийн нэр томьёо” гэсэн агуулга бүхий 4 дүгээр зүйлийг, “Хоршооны үйл ажиллагаанд баримтлах зарчим” гэсэн агуулга бүхий 5 дугаар зүйлийг, “Хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэл” гэсэн агуулга бүхий 6 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар боллоо.

Төслийн 12 зүйлийн “Хоршооны оноосон нэр, оршин байгаа газар” гэснийг 7 дугаар зүйл болгон өөрчилж, 6.1. Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ; 6.2.   Хоршоог хоршооны аль нэг гишүүний нэрээр нэрлэж үл болно; 6.3. Хоршооны ерөнхий захиргаа оршин байгаа газрыг хоршооны төв гэж үзнэ.” гэж өөрчлөхийг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн саналыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. “Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэх” төслийн 14 дүгээр зүйлийг 9 дүгээр зүйл болгож “9.1. Хоршоог үүсгэн байгуулагч хоршоо байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлнэ.” хэмээн өөрчлөн найруулахаар боллоо. Мөн “Хоршооны дүрэм, түүний агуулга” гэсэн 15 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны дүрэмд нэмэлт, еөрчлөлт оруулах” гэсэн төслийн 16 дугаар зүйлийг 11 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны эрх, үүрэг” гэсэн 17 дугаар зүйлийг 12 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны хариуцлага” гэсэн  20 дугаар зүйлийг 13 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн.

Төслийн 22 дугаар зүйлийг 14 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахаар, “Хоршооны гишүүний бүртгэл хөтлөх” гэсэн 23 дугаар зүйлийг 15 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг, “Хоршооны гишүүний бүртгэлтэй танилцах” гэсэн төслийн 24 дүгээр зүйлийг 16 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахыг дэмжсэн.

Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний олонх тус тус дэмжив. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т “Байнгын хороо энэ хуулийн 39.23-т заасан үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасны дагуу “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоол батлагдав. Ийм УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан дээрх тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Ийнхүү нийт 8 бүлэг, 56 зүйлтэй Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 79 саналын томьёолол, найруулгын 1 саналын томьёолол нэг бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний ажил үр дүнгээ өгнө. 2021-04-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлууд 2021-04-09

"Вакцины эхний тунг хийлгэсэн газартаа хоёр дахь тунгаа хийлгээрэй" 2021-04-09

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүллээ 2021-04-09

Шүүхээс “хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төсөл өргөн барилаа, 2021-04-09

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Хуулийн төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоол батлав. 2021-04-09

Олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн өнөөдөр эхэлнэ, 2021-04-09

УИХ-ын чуулган хуралдаж байна, 2021-04-09

10 их наядын төлөвлөгөөнд хяналт тавих ЗӨВЛӨЛИЙН анхны хурал боллоо, 2021-04-09

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85 хувьтай байна 2021-04-09

Шүүхээс “хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төсөл өргөн барилаа 2021-04-09