УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол, санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ

УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол, санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ

Өнөөдрөөс улсын хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хориог тогтоох Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр 06.30 цагт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан замын хөдөлгөөн зохицуулалт болон нийтийн хэв журмыг сахиулж байгаа албан хаагчидтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг авч, зохион байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллав.

Үргэлжлүүлэн УОК-ын Шуурхай штабт очиж ажиллаж, аймаг орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд хэрхэн шилжсэн талаарх болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ. Өглөөний 07 цагийн байдлаар нийт 62 иргэнийг тусгаарлалтаас гарах мэдээллийг холбогдох албаныханд хүргүүлсэн. Гэрийн тусгаарлалт, ажиглалт, тандалт судалгааны цаг үеийн мэдээлэл болон ажлын явцын мэдээллийг Шадар сайдад УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцууллаа.

Гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд энэ сарын 13-нд Токио, 14, 21, 23-нд Сөүл, 26-нд Франкпурт хотоос иргэдээ татан авахаар ажиллаж байгааг мэдээлэв.

Хөл хориог тогтоосон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч, компанит ажил болгон эрчимжүүлэхийг холбогдох албаныханд Шадар сайд даалгав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй эсэхийг 16-нд хэлэлцэнэ. 2021-04-10

Дархлаажуулалт яагаад зогсож байгаа талаар сайд нар мэдээлэл хийнэ. 2021-04-10

Улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. 2021-04-10

Ц.НАМУУНЦЭЦЭГ, О.БУРМАА нар гараагаа ялалтаар эхлүүлэв. 2021-04-10

Зөвхөн хязгаарлалтад ороогүй иргэдэд нийтийн тээвэр үйлчилнэ, 2021-04-10

УОК-ын Шуурхай штабт хоногийн хугацаанд 165 иргэнээс гомдол, санал ирүүлснээс 95 хувийг нь шийдвэрлэжээ 2021-04-10

Нийтийн хэв журмыг сахиулахдаа иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байхыг даалгав. 2021-04-10

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна 2021-04-10

С.Амарсайхан: Вакцинжуулалт тасраагүй, 192 мянган тун вакцин байна 2021-04-10

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2021-04-11

ДОРНЫН ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ. 2021-04-11