БНСУ ''АстраЗенека'' вакциныг 60-аас доош насныханд хийхийг түр хугацаанд зогсоосон
Өмнөд Солонгос улсад сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо хэрэгжиж байгаа хүн хоорондын зай барих дэглэмийг дахин гурван долоо хоногоор сунгахаар болжээ. Тус улсын засгийн газар даваа гарагаас эхлэн гурван долоо хоног мөрдөх шинэ журмыг боловсруулж байгааг ерөнхий сайд нь мэдэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа халдварын голомт Сөүл, Бусан зэрэг хотуудын шөнийн цэнгээний газар, шөнийн клубүүдээс илэрч байгаа учир шинэ журмаар эдгээр байгууллагуудыг түр хаах юм байна. Өмнөд Солонгост пүрэв гарагт гэхэд өдөрт 700гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн гурван сарын хугацаанд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ. Өчигдөр гэхэд л тус улсад халдварын шинэ тохиолдол 600 гаруй бүртгэгдсэн нь сүүлийн хоёр өдөр дараалан гарсан үзүүлэлт болж байна.
Иймд тус улсын эрх баригчид "Ковид-19" цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж магадгүйг анхааруулж байна. 51.7 сая гаруй хүн амын бараг 50 хувь нь аж төрдөг нийслэл Сөүл хотод хүн хоорондын зай барих 2 дугаар түвшин хэрэгжиж байна. улс орон даяар 5-аас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглож байгаа юм. Тус улс 2 дугаар сарын 26-нд вакцинжуулалтаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1.1 сая гаруй хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунд хамрагджээ.
Тэдний 916 мянга нь АстраЗенекагийн вакцин, 291 мянга гаруй нь Пфайзерын вакцин хийлгэжээ. Дархлаажуулалтад хамрагдсан 1.1 сая гаруй хүний 59мянга гаруй нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллага АстраЗенезкагийн вакцины талаарх болгоомжлолтой холбогдуулан уг вакциныг нийгмийн тодорхой бүлэгт хийх эсэхийг ням гарагт зарлах юм байна. Тус улс АстраЗенекагийн вакциныг 60-аас доош насныханд хийхийг түр хугацаанд зогсоосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.