Орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах ЦЭГИЙН БАЙРШИЛ
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт зэрэг шаардлагаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.
Үүнд:
- “Буянт-Ухаа” спортын ордон,
- БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,
- СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.