Гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна

Гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, “Сүү” ХК-ийн төлөөлөл амралтын өдрөөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, тэдний ажилтай танилцав.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах, 17 гишүүнтэй “Ар гүнт марцад” хоршоо нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаа эхэлж,  өвлийн улиралд өдөрт хоёр тонн, дулааны үед гурван тонн гаруй сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлж байна.

Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгдэж байгаа аж.

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгожээ.

Чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлж байгаа малчин, фермерүүд урамшуулалд хамрагдсанаар шинээр үхэр худалдан авах, малын тэжээлийг нэмэгдүүлж, тэр хэрээр сүүний гарц, чанарыг сайжруулах бодит дэмжлэг болж байгааг малчид онцолжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны 14 дэх дугаар хэвлэгдлээ 2021-04-12

Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүсийн хувьд хүндээр өвдөж байна 2021-04-12

СХД-ийн шинэ эмнэлэгт Шадар сайд очиж ажиллав 2021-04-12

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 90,2 хувиар багасав. 2021-04-12

Орон сууцны үнэ өмнөх улирлынхаас 0,2 хувиар хямдарчээ 2021-04-12

Гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгоод байна 2021-04-12

Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай ! 2021-04-12

Б.Бямбадорж: Давтан тун хийлгэх болон архаг хууч өвчингүй ахмадууд энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдахгүй 2021-04-12

П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдлоо 2021-04-12

“Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 2021-04-12

Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн шүүх хуралдаан хойшлогдлоо 2021-04-12