ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх хугацааг сунгав

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх хугацааг сунгав

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэх иргэнийг бүртгэх эцсийн хугацааг энэ сарын 29-ний 17.30 цаг хүртэл сунгасан тухай Улсын дээд шүүхээс өнөөдөр мэдээлэв. 

Засгийн газраас энэ сарын 8-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ сарын 12-нд дуусах ёстой байсан бүртгэлийн хугацааг ийнхүү сунгахаар шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасан. Иймд Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг энэ сарын 2-нд зарласан юм. 

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг УИХ-д хүргүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.