ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

2021.04.14 / ЛХАГВА ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 2

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ ХАР ЛУУ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.05-19.40
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   

Хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Түүнд төрөгсөд хоёр буюу дөрвөн сар буюу найм есөн жилд үл үхвэл дотоод сэтгэл нь муу бөгөөд эцэг эх нь хоосрохуй гэм буй. Ариун явдалтай ч харамч, насны доод хэмжээ жаран дөрөв гэж номлосон. Өвдвөл долоо хоногоос амирлаюу. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Хулгайд алдвал цайвар шар царайтай, том нүдтэй ба их цэрдгэр тэр бээр аваачсанусны хөвөөг шүтсэн өвчтөн хүмүүн нэгэнд өгөөд одсон. Нэгэн хоногт эс олдвоос хойш олдох нь нэн бэрх. Зүүн нүд татвал эд хомсдоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Нохой уливал шуугилдаан болох бөгөөд хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймрэнэ. Бие татвал үйл ойр тогтохуй болно. Шилбэний мах татвал үзэсгэлэн болюу.

  • Суудал: Гал

Аргын тооллын 4 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 2, Гоё хүүхэн одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.