БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 731-ээр нэмэгдэж нийт 111,419-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 14-ний 00.00 цагийн байдлаар 731-ээр нэмэгдэж нийт 111,419-д хүрэв. Шинээр илэрсэн 731 тохиолдлын 17 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 101,983 (+651) иргэн эдгэрсэн бол 1,782 (+7) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 8,245,388 (+44869) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,059,342 (+55095) иргэний хариу сөрөг гарч 74,627 (-10957) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,654 (+73) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунг 43389 хүн хийлгэж 1,239,065-д, хоёр дахь тунг 3 хүн хийлгэж 60,567-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.