Б.Жаргалсайхан: Н.Алтанхуяг энэ мэдэгдлээ батлах ёстой.
Н.ЭЛБЭГДОРЖ ЖИЛ БҮР ЭРДЭНЭТЭЭС 40 ТЭРБУМ АВААД БАЙГААГ НОТЛООЧ ЭЭ...
Н.Алтанхуяг энэ мэдэгдлээ батлах ёстой. Ямар арга замаар, хэдэн жилийн өмнөөс, ямар дансаар жил бүр 40 тэрбум төгрөг авдаг гэдгийг нотлон мэдээл. Мэдээж Ц.Элбэгдорж өөрөө биш аль нэг компаниар авдаг байж таарах нь. Тэр компани нь ямар нэртэй, захирал нь хэн гэдгийг хэлээч. Яг үнэндээ МАН-ын үед Эрдэнэтээс 40 тэрбум төгрөг шууд авна гэхэд эргэлзээтэй. Олон хүн эргэлзэж байгаа учир самбар дээр нэг сайхан задлан яриач ээ. Х.Баттулга хэдэн жил Ц.Элбэгдоржоос юм хайлаа. Аргаа бараад Тавантолгойг гадныханд өгөх гэж байсан гэдгээр хуулийнханд хандаад юу ч олоогүй. Тиймээс Н.Алтанхуяг наад 40 тэрбум төгрөгөө нотлоод өгвөл өгөр муу Элбэгдорж шоронд суух юм биш үү. Ард иргэд 300 мянган төгрөг аваад хорионд сууж байхад авлигач Элбэгдорж 40 тэрбумыг авч байгаа нь ШУДАРГА ЁС мөн үү...
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.