Буудлагын тамирчид олон улсын онлайн тэмцээнд түрүүллээ
Индонези улсын Буудлага спортын холбооноос зохион байгуулж буй онлайн цуврал тэмцээний энэ удаагийн тэмцээнд олимпын наадамд бэлтгэж буй тамирчид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
- 10 метрийн хийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 584 оноогоор алтан медаль,
- 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа 629.2 оноогоор алтан медаль,
- 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн 629.7 оноогоор алтан медаль,
- 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ Э.Энхмаа 628.9 оноогоор мөнгөн медаль тус тус хүртлээ гэж Монголын буудлага, спортын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.