Халдварын эрсдэлийг сэрэмжлүүлэх аппликэйшн даваа гарагаас хэрэглээнд нэвтэрнэ
Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх аппликейшнийг энэ сарын 19-нөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.
Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Google компанийн төлөөлөл Алехандро нартай цахимаар уулзалт хийв.
Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор "Covid -19 ERSDEL" аппликейшнийг хөгжүүлжэн өгч байгаа юм. Одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэж халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсч байгаа.
Энэхүү аппликейшнийг гар утсандаа суулган bluetooth -ээ асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.
Тус апплейкшний онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдад дамжуулахгүй гэдгээрээ онцлогтой юм.
Covid -19 ERSDEL аппликейшнийг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч бол тусгайлан программ татахгүй, Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессэжийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч, Bluetooth- ээ байнга асаалттай байлгаснаар, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой иж бүрэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.