УИХ-ын байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...
УИХ-ын байнгын болон түр хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 26-ны өдрүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
НЭГ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
04 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт:
1. Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 10.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Оюу толгойн гэрээ, Байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
04 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт:
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
04 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Бусад.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.