Өвчтөнг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх ажлыг шуурхай болгохыг үүрэг болгов
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтай өнөөдөр танилцлаа.
Дүүргийнхээ 330 мянга гаруй иргэнд үйлчилдэг тус төвийн ачаалал сүүлийн өдрүүдэд коронавирусний улмаас эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, тус дүүрэгт коронавирусээр халварлан, гэртээ тусгаарлагдсан 868 хүн, ойрын хавьтлын 1003 хүн, эмнэлэгт хэвтсэн 11 хүн байгаа аж. Тус төвийн удирдлагууд коронавирусээр халдварлаж, хүндэрсэн өвчтөнг эмнэлгээс эмнэлэгт шилжүүлэхэд бэрхшээл тулгарч буйг онцолж байлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүндэрсэн өвчтөнг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх ажлыг шуурхай болгох зохицуулалт хийхийг ЭМЯ-ны албан тушаалтнууд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нарт үүрэг болгов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.