Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ

Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар ийн өвчилсөн хүний 21995-д хүрч байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ.  Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал, 

  • 44 настай, эрэгтэй. Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 
     
  • 51 настай, эмэгтэй. Дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 
     
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн ба биеийн байдал хүндэрсний улмаас өчигдөр нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
  • Эдгэрсэн хүний тоо - 11877
  • Нас барсан - 44
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 190, гэрийн тусгаарлалтаас 237, нийт 427 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн гэх мэдээллийг ЭМЯ өглөө.

Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгааг ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч анхаарууллаа.

Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд анхааруулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.