ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
- Аргын тооллын: 2021.4.19, Даваа гараг
- Билгийн тооллын: 7
- Наран ургах шингэх: 05.55-19.47
- Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.