Австрали, Шинэ Зеландын хооронд чөлөөтэй зорчих боломжтой боллоо.

Австрали, Шинэ Зеландын хооронд чөлөөтэй зорчих боломжтой боллоо.

Австрали, Шинэ Зеландын оршин суугчид жил гаруйн дараа хоёр орны хооронд чөлөөтэй зорчих боломжтой боллоо.Ингэснээр “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авсан эдгээр орны иргэд тусгаарлагдах шаардлагагүйгээр зорчих боломж бүрдэж байгаа юм.

Австралийн “Qantas”, “Jetstar”, Шинэ Зеландын “Air New Zealand” агаарын тээврийн компаниуд өнөөдрөөс хоёр орны хооронд бүх чиглэлд нислэг үйлдэх ажээ.Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээр уулзахаар баярлаж хөөрсөн зорчигчид Австралийн нисэх буудлуудад олноор цуглажээ. Ийнхүү даваа гарагт олон мянган хүн хоёр орны хооронд зорчих төлөвтэй байна.

Австрали, Шинэ Зеланд өнгөрсөн оны гуравдугаар сараас тус тусын хилээ хааж, нутаг буцаж буй иргэддээ заавал тусгаарлагдах шаардлага тавьж эхэлсэн юм.Өнгөрсөн 10 дугаар сараас Шинэ Зеландын иргэдэд Австралийн ихэнх муж руу тусгаарлагдахгүйгээр зорчихыг зөвшөөрсөн боловч халдварын тархалтын улмаас Австралийн иргэдэд ийм боломж нээгдээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.