УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, ШШҮХ-нд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, ШШҮХ-нд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө /2021.04.18/ 22:55 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан билээ. 

Тодруулбал, тэрбээр Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хийж, авто замын хажуугийн хайс, хашлагыг мөргөсөн. Ослын улмаас тухайн авто машины тал хэсэг нь шатсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид очиж, шатаж байсан машиныг нь унтраажээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГССҮТ-д хүргэсэн юм. Түүний драйгер багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1.31 бүхэл гарсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлргэсэн байна. 

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.