Монголын боксчид медалийн өнгө хувиргах тулаанаа хийж, хүрэл медаль хүртэв.

Монголын боксчид медалийн өнгө хувиргах тулаанаа хийж, хүрэл медаль хүртэв.

Польшийн Кельце хотноо болж буй сонирхогчдын боксын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангасан А.Хулан, Э.Сүхбат нар өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийв.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д залуучуудын шигшээ багийн тамирчин Алтанбекын Хулан өчигдөр орой 20 цагаас ОХУ-ын тамирчин Линкова Валериатай мөнгөн медалийн төлөө хүчээ сорьж ялагдлаа.

 

Мөн монголын шигшээ баг, “Ихэр бээлий” клубын тамирчин Энхзоригтийн Сүхбат 24 цагаас мөнгөн медалийн төлөө Б ринг дээр ОХУ-ын тамирчин З.Евгенил /ZHOROV Evgenil/-тэй тулалдаж 5:0-ээр хожигдлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.