БНСУ-д коронавирусээр халдварласан монгол иргэний ДҮГНЭЛТ гарчээ

БНСУ-д коронавирусээр халдварласан монгол иргэний ДҮГНЭЛТ гарчээ

Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д эмчлүүлэхээр очсон Монгол Улсын иргэн О коронавирусийн халдвар авч, энэ сарын 25-ны өдөр Сөүлийн Үндэсний их сургуулийн "Пундан" эмнэлэгт нас барсан билээ.

Иргэн О-гийн үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ, вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээлэх болно гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан.

Тэгвэл иргэн О-гийн нас барсан шалтгааныг тодорхойлсон дүгнэлт гарчээ. Дүгнэлтээр, элэг бөөрний хавсарсан дутагдлаас шалтгаалсан хүндрэл буюу элэгний архаг дутагдал гэсэн хариу гарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.