Монгол Улсын нийт гадаад өр ХОЁР ТЭРБУМ ам.доллароор ӨСЖЭЭ
Монгол Улсын нийт гадаад өр 2019 онд 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2 тэрбум ам.доллар буюу 6.8 хувиар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд:
- Компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар
- Бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар
- Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар
- Төв банкных 2 тэрбум ам.доллар байна.
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 90.3 сая ам.доллар Төвбанкных 45.5 сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 517.5 сая ам.доллар, бусад салбарынх 475.5 сая ам.доллараар өссөн нь Улсын нийт гадаад өсөхөд нөлөөлжээ.
Нийт гадаад өрд салбаруудын эзлэх хувь хэмжээг харвал:
- Компани хоорондын зээллэг 33.7 хувь
- бусад салбарынх 27.8 хувь
- Засгийн газрынх 25.1 хувь
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7 хувь
- Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.
Засгийн газрын нийт өр 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 (6.9%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Засгийн газрын дотоод өр 165.1 (10.6%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 54.4 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Засгийн газрын гадаад өр 1.6 (8.4%) их наяд төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 189.7 (23.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь энэ өсөлтөд нөлөөлжээ.
Засгийн газрын нийт өрийн:
- 20.4 их наяд төгрөг буюу 85.5 хувь нь гадаад өр
- 1.4 их наяд төгрөг буюу 5.9 хувь нь дотоод өр
- 1.1 их наяд төгрөг буюу 4.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа
- 1 их наяд төгрөг буюу 4.2 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.
Засгийн газрын нийт өрөөс 2019 онд үндсэн төлбөрт 603.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 894.5 тэрбум төгрөг төлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.