Tseden-Ish Ganzorig: Жил бүр явуургүй сэдвээр зодсон, зодуулсан гэж дорой, худал зүйл бичдэг хүмүүс залхах болоогүй л байгаа бололтой.

Сошиал орчинд сүүлийн хэдэн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарыг "хайж", зарим нь тэднийг хоорондоо зодоон үүсгэсэн гэх мэдээллийг түгээх боллоо. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл аж.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа сэтгэгдлээ дамжуулан мэдэгдсэн байна.
Тэрбээр"Жил бүр явуургүй сэдвээр зодсон, зодуулсан гэж дорой, худал зүйл бичдэг хүмүүс залхах болоогүй л байгаа бололтой. Намын дарга, Ерөнхий сайд асан У. Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ажлаа хийгээд явж байгаа. Вакцины таталт, /Covid-19/, хаврын тариалалт, бүтээн байгуулалтын төслүүдээ сайд нартай яриад байж байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.