Шинжилгээгээр 1264 хүнд шинээр халдвар илэрлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 13 мянган хүнд "COVID-19"-ийн халдварын эсрэг шинжилгээ хийснээр 1264 хүнд халдварын тохиолдолд илрэв. Ингэснээр улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 30.483 болж байна.
Өнөөдрийн байдлаар халдвараар 4457 хүн эмчлүүлж байна. Үүний 81 хүний биеийн байдал маш хүнд, 359 хүнд, 1456 хүндэвтэр хүн байна. Аймаг, орон нутаг дахь халдварын байдлыг танилцуулвал: Төв аймагт 40, Дархан-Уул аймагт 24, Завхан аймагт 20, Ховд аймагт 12 тохиолдол нэмж бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.