Эрүүл мэнд, хэвлэлийн салбарын ажилчид ЦАГИЙН ХЯЗГААРГҮЙ хөдөлгөөнд оролцоно

Эрүүл мэнд, хэвлэлийн салбарын ажилчид ЦАГИЙН ХЯЗГААРГҮЙ хөдөлгөөнд оролцоно

Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хориог 14 хоногоор сунгаад байгаа билээ. Хатуу хөл хориог сунгасантай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 07:00-10:00 цаг, 17:00-20:00 цагийн хооронд л зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчид хөдөлгөөнд QR кодтой авто машинаар оролцож байгаа юм.

Тэгвэл энэхүү шийдвэр нь эмч, эмнэлгийн ажилчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилчдыг ажлаа хийхэд нь саад болж байгаа гэх асуудал олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.  Дээрх асуудалтай холбогдуулан өнөөдөр /2021.04.26/ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

Тэд "Монгол Улс дэлхийн бусад орны л адил халдвартай бүх талаар тэмцэж байна. Өнөөдөр дэлхий дахинд халдвар ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Бидний хувьд боломжтой улс биш. Хүн амын, эрүүл мэнд, техник зэрэг олон талаар бодох зүйл байна. Тиймээс аль болох судалгаа тооцоо хийж ажиллахгүй бол болохгүй. Халдварт өвчинтэй тэмцэхэд хөл хорио тогтоох нь ганц шалгарсан хэлбэр, арга юм. Үүнд хэвлэл мэдээлэл маш чухал үүрэгтэй. Зөв талаас нь дэмжиж өгөхийг хүсэж байна. Халдвартай тэмцэх тал дээр бүх талын судалгаа хийж байна. Ажиглаж байхад 280 гаруй асуудлыг иж бүрэн шийдэж байж халдварт өвчинтэй тэмцэж чадах юм билээ. Энэ хөл хориог нягт нямбай хийхгүй бол хүн амын эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө. Халдварт өвчин бол ахмад настан, хууч өвтэй хүмүүст их хүнд тусаж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.  

Түүнчлэн "Өнөөдрөөс эхэлж QR кодоор зорчиж эхэлсэн. Өмнө нь хөл хориотой үед хөдөлгөөнд оролцож байсан 41500 тээврийн хэрэгслийн эрхийг сэргээх замаар зохицуулалтыг хийсэн. Гурван салбарын тээврийн хэрэгслийн цагийг хязгаарлаагүй. Хүнс түгээлт, цахилгаан, буяны ажил, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбар гээд 31-32 мянган тээврийн хэрэгслийн эрх нээгдсэн байна. Өмнөх зохцуулалтаас энэ удаагийн зохицуулалт өдрийн цагийн зохицуулалт хийж байгаагаараа ялгаатай. Үүнээс болж үл ойлголцол гарч байна. Сайжруулах, чамбайруулах шаардлага гарч байна. Энэ бүх хүсэлтийг хүлээж авч байна. Одоогийн байдлаар 15 мянга орчим санал, гомдол ирээд байна. Ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэх, нягтлах, системд бүртгэж оруулах ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбар дээр зохицуулалт хийсэн болохоор зарим санал, гомдол гарч байна. Хүний амь нас, эрүүл мэндийн асуудалтай холбоотой болохоор цагийн зохицуулалт зарим талаараа нийцэхгүй байна гэх гомдол ирүүлж байна. Мөн хэвлэл мэдээллийн логотой авто машиныг цагийн хязгаарлалтад оруулсан нь шүүмжлэл дагуулж байна. Өнөөдрөөс эхэлж зарим зохицуулалтыг энэ хоёр салбар дээр хийнэ" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлнэ 2021-04-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв 2021-04-26

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ 2021-04-26

"Торгоны зам-2021” авто ралли уралдаан Улаанбаатар хотод барианд орно 2021-04-26

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганд мэндчилгээ дэвшүүллээ 2021-04-26

Эрүүл мэнд, хэвлэлийн салбарын ажилчид ЦАГИЙН ХЯЗГААРГҮЙ хөдөлгөөнд оролцоно 2021-04-26

Захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 34 иргэн, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 2021-04-26

ОХУ-ын Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэхээ илэрхийлэв 2021-04-26

Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ 2021-04-26

Нийслэлд өнөөдөр 37 мянга гаруй иргэнийг дархлаажуулжээ 2021-04-26

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан 2021-04-27